Мод тарих зөвлөмж

Гэр хорооллынхон хашаандаа анхилуун vнэртэй голт бор, монос тарихад илvv тохиромжтой. Мєн vрэл, долоогоно, чацаргана зэрэг жимсний мод ч зvгээр. Аливаа ургамал, цэцэг ногоо нь зєвхєн єнгє vзэмж нэмэгдvvлэх тєдий биш бєгєєд хvний эрvvл мэнд, ахуй амьдралд ч ач тустай билээ. Гэтэл єнєєдєр манай нийслэлд нэг ч цэцэрлэгт хvрээлэн алга гэхэд Та итгэх vv. Бодит байдал дээр ийм л дvр зураг байна. Ганцхан хvvхдийн парк байгаагаас модных нь 80 хувь хєгширч, євчинд идэгдсэн. Уг нь нэг цэцэрлэгт хvрээлэнгийн талбайн хэмжээ доод тал нь 20 га-гаас багагvй байвал моднууд ургах нєхцєл бvрддэг. Нєгєє талаар Улаанбаатар хотын орчимд улиас, шинэс, гацуур, нарс зэргийг голлон тарих ёстой аж. Хэдийгээр улиасны цагаан хєвєнд хvмvvс дургvйцдэг, харшилтай ч гэсэн энэ модыг тарих нь илvv тохиромжтой. Гэхдээ зєвхєн эр улиас таривал энэ хєвєнгийн тухай мартаж болох гэнэ. Мєн хайлаасыг хотод тарих нь тохиромжтой талаар ч тэрбээр єгvvлсэн. Яагаад гэвэл, энэ мод Улаанбаатар хотын хуурайшилт, цаг агаарт таарсан ургах чадвар сайтай юм. Харин манайхан уг модыг эртнээс буруу тарьж хэвшжээ. Хайлаас бол бут, сєєг биш модлог ургамал, 8-10 метр єндєр ургадаг, цаг агаарын хуурайшилттай орчинд тэсвэртэй мод.

Гэтэл vvнийг бут, сєєгний схемээр ойрхон тарьсан нь єдгєє модлог хэлбэр рvvгээ шилжин єндєр болсноор vзэмжгvй харагдах болсныг ч шvvмжлэв. Уг нь хайлаасыг хооронд нь гурван метрээс багагvй зайтай тарих ёстой атал хотын тєвд зайг нь хэт ойртуулснаас тохижилтод эвгvй харагдуулах болжээ. Харин агаарын бохирдлоос шалтгаалан хотын тєв хэсгээр шилмvvст мод тарихад эрсдэлтэй. Мєн ногоон байгууламжийн усалгаанд зарцуулж байгаа усыг тєлбєрєєс 100 хувь чєлєєлдєг баймаар. Тэгээд ч ингэхгvйгээр хуурайшилт ихтэй манай оронд мод зvлэг арчлахад бэрхшээлтэй. Усалгаанд зориулсан ус экологийн vйл ажиллагаанд зориулагдаж байгаа тул эргээд vр дvн нь сайнаар нєлєєлнє гэв. Ер нь аливаа ургамлын ногоон єнгє нь хvний мэдрэлийн систем, харааны нервийг сэргээж тайвшруулдаг юм байна. Тvvгээр зогсохгvй гадны ихэнх тєрлийн нян устгах чадвартай финтацит хэмээх дэгдэмхий бодис ялгаруулж агаарт буй нянг устгадаг. Цаашилбал, єрєє, тасалгаанд буй ургамал агаар чийглэг байх нєхцєлийг хангаж, тоос, шороог мэдэгдэхvйц багасгадаг.

Тариалах талбай нь энгэр ээвэр бол тохиромжтой
Аливаа жимс, жимсгэний бут сєєг, мод нь хэдэн арван жилийн турш анх тарьж суулгасан газартаа ургаж vр жимсээ єгєх учир тариалахдаа аль болохоор алдаа гаргахгvй байх хэрэгтэй. Энэ нь талбайг зєв сонгох, хєрсийг тариалалтад бэлтгэх, тарих ургамлаа оновчтой зєв байрлуулах, суулгацаа тарих, арчлан тордох арга технологийг сайтар эзэмшсэн байх явдал юм. Гэхдээ жимс, жимсгэнийг тарьж ургуулахдаа тvvний амьдрах нєхцєлийг бvрэн хангахгvй бол ургалт, vр жимсээ єгєх хэмжээ єєрчлєгдєхєд хvрдэг юм байна. Мод сєєгний ургалтын бvх vе шат тодорхой хугацаанд эхлэн, vргэлжилж, дуусах заагтай байдаг. Єсєлтийн vе шат бvхэн дараагийн vеийн бэлтгэл болдог. Иймээс єсєлтийн аль нэг vе шатанд агротехникийн горим зєрчигдвєл ургац буурах юм уу, онцгой тохиолдолд жимсний мод, сєєгтєх явдал гардаг аж.

Yvнээс гадна гэрэл, дулаан, чийг, бордоо дутагдах, хvчтэй салхи шуурга, мєндєрт цохигдох, хорхойд идэгдэх нь ургацад муугаар нєлєєлдєг. Хавар орой болтол хvйтэн сэрvvн байх тохиолдолд нахиа оройтож задардаг. Мєн цэцэглэх vед бvгчим халуун єдрvvд олон хоног vргэлжилбэл муу цэцэглэх, ус чийг, бордоо дутвал модны єсєлт зогсох зэрэг гадаад орчны нєлєєллийг ямагт бодолцох хэрэгтэй шvv. Гол нь тариалах талбайг сонгохдоо энгэр ээвэр, голлох салхинд єртєхгvй, шим тэжээл сайтай, урсгал усаар услах боломжтой байх ёстой. Харин уулын ар тал, намгархаг юм уу хайрга, хужиртай, бужигнасан цагаан саарал хєрстэй газрыг сонгон авч болохгvй нь. Газрын гvний усны тєвшин 1.5-1.8 м-ээс ойргvй, жимсний vндэс зvг бvртээ жигд тархах боломжтой чулуугvй, зєєлєвтєр хєрсєнд жимс сайн ургадаг. Иймээс сонгож авсан талбайн хєрсийг 25-30 см гvн хагалж, хєрсєє бутлан тэгшлээд хєрсний vржил шим муу бол малын бууцаар бордоорой. Жимсний суулгацыг хавар суулгах бол ємнєх намар нь хєрсєє бvрэн боловсруулж сайтар усалж євєлжvvлбэл илvv єгєєжєє єгдєг.

Жимс жимсгэний ургамлын наслах хугацаа, ургаж томрох vед vvсэх титмийн хэмжээ, хєрснєєс шим тэжээл авах боломж зэргийг харгалзан чацарганыг 2.5-4, vхрийн нvд,тошлойг 1.5-2.5, чавга, давжаа алимыг 3.5-4 метр, бєєрєлзгєнийг 50-60 см, гvзээлзгэнийг 30-50 см зайтайгаар тус тус тариалахаар талбайн зохион байгуулалтыг хийгээрэй. Гэхдээ талбайн хэмжээ, жимс, жимсгэний нийт мод сєєгний тоотой уялдаж єєр байж болдог. Суулгацыг суулгасны дараа, зарим нь 2-4 жилийн дараа жимсэлнэ. Энэ хугацаанд мод, сєєгний хооронд тємс, хvнсний ногоо тарьж болох бєгєєд жимслэж эхэлснээс хойш тарих шаардлагагvй аж. Учир нь хєрсний шим тэжээл хvрэлцэхгvйд хvрдэг байна.

  • Чацаргана Хувийн хашаа, жижиг талбайд чацаргана тарихдаа заавал урьдчилан хагалалгүйгээр тарихын өмнөх жилийн намар 40-50 см диаметртэй, 35-40 см гүн нүх ухаж бэлтгэнэ. Хүнд шаварлаг хөрстэй бол ухаж гаргасан шороондоо 2:1:1 хэмжээгээр бууц, элс хольж хөрсөө сайжруулж бэлтгэнэ. Сийрэг саарал хөрстэй бол элс заавал холих шаардлагагүй. Харин нүх бүрт 4-8 кг бууц, 200-400г суперфосфатыг заавал хийж өгнө. Чацаргана тарихаар бэлтгэсэн талбайгаа хэд хэд услах ба суулгацаа нүхэнд суулгахын өмнө сайжруулж бэлтгэсэн хөрсөө нүхний гүнийн гуравны нэг хувь хүртэл дүүргээд 40-60 л ус хийж услана.
    Бутны эгнээ хооронд 3 м, бут хооронд 2-2,5 м зайтай, өөрөөр хэлбэл нэг бутанд 6 м. кв-аас багагүй хэмжээтэй тэжээлийн талбай оногдохоор тарих бүдүүвчээ сонгож авна, Чацарганы суулгацыг хавар, намрын аль ч улиралд тарьж болох бөгөөд хавар тарих бол бутны нахиа хөөхийн өмнө буюу 4-р сарын сүүлч, 5-р сарын эхээр, намар тарих бол газар хөлдөхөөс 20-40 хоногийн өмнө, 10-р сарын эхээр тус тус тариална. Нүхэндээ суулгацаа суулган үндэсний үзүүрээс дээш 10-15’см зузаан.нойтон шороогоор булаад суулгацаа тойруулан зөөлөн гишгэж шороогоо нягтруулан чигжинэ. Суулгацыг тарьсан өдөртөө ус гүйх шан ба нүхээ усаар дүүргэн сайтар услана. Ус газрын хөрс рүү шингэж дууссны дараа суулгацын хазайлт, үндэс нь ил гарсан эсэхийг шалгаж, хэрэв зөрчил илэрвэл, гадас шааж уяж тэгшлэх, бага зэрэг шороо нэмж өгөх зэргээр хамгаалалтыг сайжруулна.
    Чацарганыг тарихдаа 8-10 см суулгацад нэг эр суулгац байхаар бодож түүнийг ноёлох салхин талд нь суулгана.Цаашид хөрсийг нь үе үе сийрэгжүүлэх, хөрсний чийглэгийг ’60-80 хувьд тогтмол барьж байхаар тарьсан жил нь 8-аас доошгүй, дараагийн жилүүдэд 6-аас доошгүй удаа услана. Усалгааг аль болохоор суваг, шуудуу ашиглаж хийх хэрэгтэй бөгөөд 9-р сарын сүүлч, 10-р сарын эхээр хөрсийг нэвчтэл норгон услаж өгнө.

 

  • Үхрийн нүд Тариалахаар урьдчилан бэлтгэсэн талбайд 50-60 см гүн, 40-50 см диаметртэй нүх ухаж 2-4 кг хөх бууцыг нүхнээс гаргасан шороотой хольж нүхний гүний гуравны нэг орчимд хийж суулгацаа суулгаад улмаар 50-60 л усаар нүх нэг бүрийг услаж бууцтай хольсон шороо, хуучин үртсээр 5-6 см зузаан хучиж гишгэж нягтруулна. Тарьснаас хойш 7-10 хоноод дахин услаж суулгацын угийн хэсгийн нахиануудыг үлдээж оройн хэсгийг хайчаар тайрна. Хэрэв суулгацыг намар суулгасан бол дараагийн хавар таналт хийх бөгөөд эхний жилд 8-12 см зузаан шороогоор хучиж өвөлжүүлнэ.
    Үхрийн нүд чийгтэй, сүүдэр газарт илүү ургадаг учраас хурц наранд хэт халахаас болгоомжилж хаалт хийх юм уу доод хэсгийг нь шүршиж услах хэрэгтэй. Үхрийн нүдний бутыг 10 хоног дутам 50-70 л, 10-р сард 80-120 л усаар услаж газрын хөрсийг 1-1.5 м гүнд чийг нэвчтэл цэнэг усалгаа хийж өгвөл дараагийн жилд эрт цэцэглэж арвин ургац өгөхийн үндэс болно.Үхрийн нүдний иш зүг бүртээ тэлж ус чийг, хөрсний шим тэжээл арвин байхыг шаарддаг учраас бут ба эгнээ хоорондын хөрсийг жилд 4-5 удаа сийрүүлнэ.

 

  • Монос нь сарнай овогт багтдаг. Дэлхий дээр хэд хэдэн төрлийн монос ургадгаас манай оронд Азийн монос тархсан байдаг. Монос хавар эрт бусад мододоос түрүүлж цэцэглэхийн дээр чийглэг хөрсөнд илүү сайн ургадаг, мөн хүйтнийг маш сайн тэсвэрлэдэг. Монос анхилам сайхан үнэр бүхий цагаан цэцэгтэй. Тэрээр жил бүр цэцэглэдэг хэдий ч хаврын сүүлчийн хүйтрэлтээр цэцэг нь хөлдөх тул үр жимсний хэмжээ жил жилд харилцан адилгүй байдаг. Монос чимэглэлийн болоод эмийн чухал ургамал мөн.
    Тэрээр агаар дахь нянг фитонцидийг навчнаас ялгаруулж агаарыг цэвэршүүлдэг. Мөн төрөл бүрийн модон эдлэл чимэглэл хийгдэхэд ашиглагдахаас гадна түүний холтосноос ногоон, хүрэн, улаан өнгийн будаг гаргаж авдаг. Монос нь балт ургамал, цэцэглэлтийнхээ үеэр зөгийн бэлчээрт тун тохиромжтой.
    Моносыг цэцэрлэгжүүлтэнд тарихдаа барилга, орон сууц, гудамж талбайд нэг нэгээр нь эсвэл бүлэглэж төгөл үүсгэж, мөн эгнээгээр тарьж болдог.

    Хавар эрт монос дун цагаан цэцгээр бүрхэж орчиндоо анхилам сайхан үнэр түгээнэ. Намар хяруу унаж сэрүүн болох үеэр навчны өнгө хувирч улаан ягаан болох тул хус, агч, улиас зэрэг шаргал навчтай модны өнгө талаар тарихад чимэглэлийн содон өнгө төрхийг харуулна. Моносыг эгнээгээр тарихад мод хооронд 3-4 метр, бүлэглэж төгөл үүсгэн тарихад 2-3 метр зайтай тарина.
    Монос нь чийглэг,сүүдэр газарт ургах дуртай тул барилга байгууламж, мөн бусад мододын сүүдэр талд тарих нь илүү тохиромжтой. Монос нэг дороос хэд хэдэн шилбэ үүсгэж ургах боловч багаас нь зөв арчлан хэлбэржүүлж чадваас ганц шилбэтэй, өргөн саглагар титэм бүхий мод хэлбэртэй ургана.