Бидний тухай

Манай компани нь 2011 оны 12-р сарын 12 ны өдөр 2 гишүүнтэйгээр Байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх зорилготойгоор үүсгэн байгуулагдсан. Манай компани дараахи үйлчилгээ үзүүлж байна.

Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2014 оны 4-р сарын 10 ны өдрийн А-118 тоот тушаалаар “Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ” хийх эрх авч Төслийн байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийн үнэлгээний тайлангийн ажил хийж гүйцэтгэж байна.

  • Манай Байгаль орчны хэлтэсд 13 нь үндсэн болон гэрээт шинжээч, экспертүүд ажилладаг ба 80 гаруй хувь нь эрдмийн зэрэг цолтой салбартаа танигдсан боловсон хүчинтэй.
  • Мэргэжлийн байгууллагын эрх авч ажиллаж эхэлсэнээс хойш 2017 оны 1-р улирлын байдлаар 20 гаруй төсөлд нарийвчилсан үнэлгээний тайлангийн ажил хийж гүйцэтгэсэнээс томоохон төслүүдийг дурдвал “Монголын алт” (МАК) ХХК-н Өмнөговь аймгийн Гурван  тэс сумын нутагт хэрэгжих “Цахилгаан станц” байгуулах төсөл, “Саусгоби Сэндс” ХХК-н Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт ашиглаж байгаа “Овоот толгой” Нүүрсний уурхайн тодотгол тайлан мөн Сүмбэрийн нүүрсний ордын төв хэсгийг ил аргаар олборлох төсөлүүд амжилттай хийж гүйцэтгэсэн байна.

2012 оноос Хатуу болон зөөлөн ландшафтын ажлыг амины орон сууц, албан байгууллагын гадна талбай, нийтийн эзэмшлийн гудамж талбайнуудад орчны тохижилтын ажлуудыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж байгаа ба 2013 онд Монголын Мянганы сорилтын сангийн зарласан Өрсөлдөөнт тэтгэлэгт хөтөлбөрт Нийслэлийн 122-р цэцэрлэгт мод тарих, тохижилт хийх төсөл шалгаран гүйцэтгэсэн. 

  • Ландшафт тохижилтын хэлтэст Ландшафт архитектор, биологич, тусгай мэргэжилтэй залуучуудын чадварлаг цомхон баг ажиллаж байна.
    Ландфафт ногоон байгууламжын хийгдсэн томоохон ажлуудаас дурдвал “Сонгдо Монголиа“ ХХК-н Парк палас төвийн гадна тохижилт, Макс групп-н 220к Резиденс орон сууцны барилгын гадна тохижилтын ажлуудыг хийж гүйцэтгээд байна.

2012 оноос Олон улсын Жайка байгууллагын төслийн урт хугацаат хөнгөллөлттэй зээлийн санхүүжилтаар Төв аймгийн Эрдэнэ сумын 5-р баг, Нуурын хөндий нэртэй газарт 10 га газарт усалгааны систем бүхий мод үржүүлгийн газар байгуулан биологийн нөхөн сэргээлт, ойн нөхөн сэргээлт мөн нийслэл хот суурин газар, амины орон сууц ,цэцэрлэгт хүрээлэн, гэр хороололын дахин төлөвлөлтийн ногоон байгууламжид хэрэглэгдэх суулгац нийлүүлэхээр ажиллаж байна.

  • 2016 оноос эхлэн ойн нөхөн сэргээлт, ойн цэвэрлэгээний ажил хийж гүйцэтгэхээр бэлтгэж ойн мэргэжлийн байгууллагын зөвшөөрөл авсан болно.